Эх, нярай хоёрыг тээвэрлэсэн эмч: Миний буруу, бүх хариуцлагыг өөрөө хүлээх болно

Эх, нярай хоёрыг тээвэрлэсэн ХӨСҮТ-ийн эмч мэдээлэл хийлээ.

Тэрээр “Миний бие өчигдөр эх, хүүхэд хоёрыг шилжүүлж, тээвэрлэж авч явсан. Халдвартай иргэнийг тээвэрлэж явах журам гэж байдаг. Би эх, хүүхдийг яаралтай тээвэрлэх зорилгоор хувийн алдаа гаргалаа. Энэ бол миний буруу учир эх, хүүхэд хоёроос уучлалт гуйж байна. Мөн нийт ард иргэд, УОК-ын алба хаагчид, эрүүл мэндийн салбарт хамт ажилладаг албан хаагчид, ажилчдын нэр хүндийг унагаасандаа уучлалт гуйж байна. Энэ бүх хариуцлагыг би өөрөө хүлээх болно. Миний алдаатай байдлаас болж нийгэмд бухимдал үүсгэсэнд харамсаж байна. Та бүхэн намайг уучлаарай” гэлээ.